Сүрьеэгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг олон нийтийн оролцоотойгоор хянах ОНУХ тогтолцоог 2025 оноос эхлүүлэв.

Олон нийтээр удирдуулсан хяналт (ОНУХ) нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг үйлчилгээ авагчдын оролцоотойгоор хянах олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга зүй юм. Төслийн хүрээнд нэгдсэн болон салбар зөвлөлүүдийг байгуулж, тогтмол мэдээлэл цуглуулан, үр дүнг бодлого боловсруулагчдад хүргэж байна.